Тоглогч нар ямар нэгэн сэжиг бүхий зүйл хийсэн тохиолдолд манай зохицуулагч нар Screen-Share авах бүрэн эрхтэй. Хэрвээ таныг Screen-Share өг гэж шаардсан бол та заавалчгүй Discord-той байх ёстой. Хэрэв ямар нэгэн байдлаар Discord-с гарах, мултрах гэж үзэх, татгалзвал шийтгэх арга хэмжээ авна.
Хэрэв тоглогч тухайн тоглогчоос Screen Share авъя гэж шаардсан бол та доорх зүйлийг зөвшөөрсөн тохиолдолд авна:
- Зохицуулагч ирэхээс өмнө хоорондоо тохиролцоод Screen Share авч болно
- SS 10-с доошгүй минут авах
- Хувийн зүйлд хэт халдахгүй (Anydesk, Teamviewer)
- SS авах гэж байгаа хүн заавал бичлэг хийх ёстой
Дээрх зүйлийг зөвшөөрсөн бол тоглогч Cheat, Hack ашиглаж байгаа гэсэн нотолгоо 100% байх ёстой ба байхгүй тохиолдолд хүчингүйд тооцно. Бичлэг нь үзэхэд хүндрэлтэй, нягтаршил муу, урт хугацааны тодорхойгүй бичлэг байж болохгүй бөгөөд заавалчгүй ойлгоход амар, нягтаршил сайтай бичлэг явуулахыг хүсье.
Screen-Share дүрмүүдийг доорх хэсгээс уншаарай.
